С.Бямбацогт: "Баялагтаа эзэн Монгол" санал асуулгын зөвлөлийг Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан, Д.Чойжамц нарын есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

С.Бямбацогт: "Баялагтаа эзэн Монгол" санал асуулгын зөвлөлийг Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан, Д.Чойжамц нарын есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.18/ хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр "Баялагтаа эзэн Монгол сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг улс орон даяар золхион байгуулахаар болсон. Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг иргэдэд олгодог байх зарчмыг Үндсэн хуулинд тусгаж өгсөн ч өнөөдрийг хүртэл байгалийн баялгийн өгөөжийг иргэд хүртэж чадахгүй байна. Иргэд уул уурхайн төрийн өмчит компаниудийн 34 хувиас нь өгөөж хүртэж байгаа. Хуримтлалын санд нэг их наяд, Ирээдүй өв санд 6 их наяд төгрөг хуримтлагдсан. Өнөөдрийн байдлаар хуримтлалын сангаар дамжуулаад иргэн бүрт 175 мянган төгрөг ногдсон байгаа. Үүнийг хурдан хугацаанд хэрхэн нэмэгдүүлэхэд "Баялагтаа эзэн Монгол" хөтөлбөрийн гол зорилго оршино. Энэ сэдийн хүрээний санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах захирамжийг гаргасан. Энэ зөвлөлд Д.Алтай, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Н.Батнасан, Д.Лүндээжанцан, Д.Чойжамц нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа. Улмаар “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх санал асуулгыг улс орон даяар зохион байгуулна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: