Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг, Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг томилох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ

Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг, Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг томилох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлснийг захирамжилсан.

Улмаар Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдад томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байгаа юм. Харин Эрчим хүчний сайдад ХҮН намын саналыг үндэслэн Б.Найдалааг томилох саналыг Ерөнхий сайд Засгийн газарт танилцуулсан байна.  Маргааш УИХ-ын чуулганы хуралдаанд энэ саналыг танилцуулна.