Засгийн газрын хуралдаанаар “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа

Засгийн газрын хуралдаанаар “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.03.18) болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр:

  • Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавилаа. 
  • Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой харилцааг цэгцлэх хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа.
  • Ойрх Дорнодод үүссэн асуудлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлж хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэв. 
  • Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийн шалгаруулалтад 43 иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэр дэвшүүлснээс хууль, журмын дагуу есөн иргэнийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.