Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөөд байгаа.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2026.03.18/ 14.00 цагт УИХ ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулах байсан. Тэгвэл ээлжит бус хуралдаан хойшилж, маргааш буюу пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд уг асуудлыг танилцуулахаар болсон байна. Түүнчлэн албан бус байдлаар Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдад Б.Найдалаа нарын хүмүүсийн нэр яригдаж байгаа юм.
Д.Анар