БИЧЛЭГ: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын машин дөрвөн замд шатжээ

БИЧЛЭГ: Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын машин дөрвөн замд шатжээ

Баруун 4 замын "Grand plaza" барилгын зогсоол дээр байрлаж байсан "FJ Cruiser" маркийн автомашин шатжээ. Дуудлагын дагуу Гал унтраах албаныхан шуурхай ирж галын бүрэн унтраалаа. Тус автомашин Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэлийн өмч аж.

Болж өнгөрсөн үйл явдлын талаар Т.Цолмонгэрэлээс тодруулахад "Дөнгөж сая дэлгүүр орчоод гараад ирэх хооронд миний машин шатаж байсан. Уг нь ямар нэг техникийн сааталгүй юмсан. Саяхан үзлэг, оношилгоонд ороод гарч ирсэн юм. Галын шалтгаан нь удахгүй тодорхой болох биз. Эргэн тойронд байрлаж байсан машинуудыг гаргасан. Бусдад ямар нэг эрсдэл учраагүй" гэлээ.