АН-ын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөхгүй бол огцруулах бичигт гарын үсэг цуглуулахаар болжээ

АН-ын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөхгүй бол огцруулах бичигт гарын үсэг цуглуулахаар болжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнгөрсөн даваа гарагт бүлгийн хуралдааны дараа мэдээлэл өгөхдөө, “Олон намын бүрэлдэхүүнтэй парламентын үйл ажиллагааг нэг намын дарга удирдах нь зохимжгүй. Тиймээс УИХ-ын дарга, МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж буй Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл манай бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тэгвэл АН-ын бүлэг уг шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулахаар болсон байна. 

Сонирхуулахад, энэ асуудал өмнө нь ч хөндөгдөж байсан удаатай. Тодруулбал, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байх үед дээрхтэй ижил шаардлага тавьж байсан. Улмаар шаардлага хүлээж аваагүй учир тухайн үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн огцруулах бланк дээр гарын үсэг цуглуулах ажиллагаа эхэлж байсан юм.