Өнөөдөр /2026.03.18/ 11.00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл, үргэлжлүүлээд 14:00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх, томилох Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно.
Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлснийг захирамжилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Иймд Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр 11.00 цагт МАН-ын Удирдах зөвлөлд, 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дээрх сайд нарыг чөлөөлж буйгаа болон дараагийн сайд нарыг томилох саналаа танилцуулах аж. Үүний өмнө Засгийн газрын хуралдаанаар шинэ сайд нарыг танилцуулж, дээрх хоёр сайдыг чөлөөлж байгаагаа мэдэгдэнэ. Тэгвэл ХҮН нам Засгийн газарт хоёр квоттой бөгөөд Б.Наранбаярыг чөлөөлсөн тохиолдолд Эрчим хүчний сайдад Б.Найдалааг томилуулах сонирхолтой байгаа бөгөөд өөр бусад хүмүүсийн нэр ч урд шөнө яригдсан байна. Харин Боловсролын сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сонирхлоо илэрхийлсэн тухай мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.