Либертари намыг УДШ бүртгэж, намын даргаар Э.Оргил-Эрдэнийг сонголоо

Либертари намыг УДШ бүртгэж, намын даргаар Э.Оргил-Эрдэнийг сонголоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр боллоо.

Энэхүү хурлын үеэр “Либертари нам (ЛН) үүсгэн байгуулагдсан болон намын даргаар Э.Оргил-Эрдэнэ сонгогдсоныг бүртгүүлэх тухай өргөдөл”-ийг хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэлээ. Анх 2023 оны арванхоёрдугаар сард намаа бүртгүүлэхээр хоёр дахь удаагаа бүртгүүлсэн ч Дээд шүүхээс “Гишүүдийнх нь ургийн овог, овог, регистрийн дугаар зөрсөн. Мөн зарим мэдээлэл зөрүүтэй” хэмээн тайлбарлаж бүртгээгүй. Мөн 2024 онд улс төрийн намыг бүртгэх УДШ-ийн хугацаа дууссанаар комедиан Д.Амартүвшингийн байгуулсан “Монголын либертари нам”-ыг бүртгэх боломжгүй гэсэн байдаг.

Тус намыг үүсгэн байгуулагч Г.Амартүвшин өөрийн цахим хуудсандаа “Монголд Либертари Нам албан ёсоор байгуулагдаж Дээд шүүхэд бүртгэгдлээ. Дөрвөн жил уйгагүй үзлээ” гэжээ.