Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн. Тэгвэл дараагийн сайд нарын нэрс хараахан тодорхой болоогүй байгаа ч УИХ-ын гишүүн Б.Найдалаа Эрчим хүчний сайд болох талаар яригдаж байгаа билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас тодруулахад, "2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаад эрчим хүчний салбарын бодлогод ХҮН намын мөрийн хөтөлбөр хэрэгжээд явж байна. Ард түмэн манай намыг сөрөг хүчин байлгахын тулд санал өгөөгүй. Харин ч Монгол Улсыг хөгжихөд хувь нэмрээ оруулаасай гэж бидэнд саналаа өгсөн. Хүн намын хувьд хэн нэгнийг сөрж зогсоод, дэгээдэж унагаах биш, асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Надад эрчим хүчний сайд болох санал ирвэл тухайн үедээ шийдвэрээ гаргана. Одоо энэ талаар ярих эрт байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: