УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын гишүүд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ.
Эл хуулийн төсөлд дурдсанаар, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тодорхой хоёр нэмэлтийг оруулахаар тусгасан бөгөөд зургаадугаар сарын 7-ны өдрийг “Морин хуурын өдөр”, нэгдүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр” болгон бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар дурдсан байна. Хуулийн төслийн дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.