П.Наранбаяр: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн харилцааг тодорхой болгох нь чухал

П.Наранбаяр: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн харилцааг тодорхой болгох нь чухал

УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийг хэлэлцэн, саналаа нэгтгэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн гишүүн П.Наранбаяр "Асуудлынхаа гүнд орж, саналаа ний нуугүй ярилцахад таатай байлаа. Ажил хэрэгч уулзалтын дүнд бид саналаа нэгтгэв. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн харилцааг тодорхой болгох нь чухал. Энэ тал дээр нийгмийн хүлээлт ч байна. Гэвч Үндсэн хуульдаа нийцүүлэх, бат бөх хууль гаргахын тулд сайтар ажиллах шаардлагатай” гэлээ.