Өргөдлийн байнгын хороо Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, ГБХНХ-ын сайд, ХЗДХ-ийн сайд нарын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, “2024-2026 оны хооронд үе тэнгийн дээрэлхэлт гадуурхалттай холбоотой 2300 дуудлага ирсэнээс 69.5 хувь нь боловсролын орчинд, 21.1 хувь нь олон нийтийн арга хэмжээн дээр, 8.9 хувь нь үйлчилгээ, гудамж орчимд, 0.4 хувь нь гэр бүлийн орчимд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийлэл үлдсэн хувийг эзэлж байгаа гэсэн статистик бий. Цахим орчинд гадуурхаж байгаа асуудал нь сэтгэц, эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл, хүн байх үнэ цэн рүү нь халдаж байгаа халдлага багтана” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, "2011 онд эдийн засаг 17 хувьтайгаар өсөж байх үед танхай, хулгайн гэмт хэргүүд буурсан. Эдийн засаг хүндрэхийн хэрээр хүмүүс бухимдалтай болдог. 2025 оны арванхоёрдугаар сард манай улсын цахим орчинд дүгнэлт хийхэд "хамгийн өндөр эрсдэлтэй" түвшинд тооцсон. Тодруулбал, монгол иргэдийн 9? хувь нь фэйсбүүкийг интернет гэж ойлгодог. Цахим орчинд явж буй мэдээлэлд ямар ч дархлаагүйгээр шууд итгэдэг. Гуравны нэг нь ямар байж болох талаар бодож үздэг. Хүүхдийн цахим орчинд ямар нэгэн хязгаарлалт байхгүй байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ: