Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарыг чөлөөлсөн захирамж болон шинэ сайд нарыг ЗГ,  чуулганы хуралд танилцуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарыг чөлөөлсөн захирамж болон шинэ сайд нарыг ЗГ, чуулганы хуралд танилцуулна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлснийг захирамжилсан байна. 

Тиймээс Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд маргааш /2026.03.17/ 14.00 цагт дээрх сайд нарыг чөлөөлж буйгаа чуулганы хуралдаанд танилцуулж, дараагийн сайд нарыг танилцуулах аж. Үүний өмнө Засгийн газрын хуралдаанаар шинэ сайд нарыг танилцуулж, дээрх хоёр сайдыг чөлөөлж байгаагаа мэдэгдэх аж. 

ХҮН нам Засгийн газарт хоёр квоттой бөгөөд Б.Наранбаярыг чөлөөлсөн тохиолдолд Эрчим хүчний сайдад Б.Найдалааг томилуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байсан юм. Гэтэл энэ тохироог хийж чадаагүй юу Засгийн газраас гарах тухай хөндөж эхэлжээ. Харин Боловсролын сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сонирхлоо илэрхийлсэн тухай мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.