ТЦА: Жолоочийг хутгалж машиныг нь дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ

ТЦА: Жолоочийг хутгалж машиныг нь дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ

Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 04-р сарын 16-ны шөнийн 23:50 минутад үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг үйлдэгдсэнийг Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн сэжигтэн А, Б нарыг дайчлан баривчилж, хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна.

Иймд шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, таньж мэдэхгүй хүмүүсийг тээврийн хэрэгсэлдээ суулгахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.