Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж, үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдуулан, АТГ-аас шалгаж байсан билээ. 

Тэгвэл прокуророос уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ түүнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүний гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай юм.

Эргэн сануулахад, Эрүүл мэндийн яамны "Цахим эрүүл мэнд" төслийг Дэлхийн банк 19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, 2016 онд эхлүүлсэн байдаг. Улмаар 9.5 сая ам.долларын санхүүжилт олгосон ч гүйцэтгэл нь хангалтгүй байсан тул 2022 онд Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас 1.7 сая ам доллар нэхэмжилснээр уг хэрэг эхэлж байсан юм. Тиймээс уг төсөлтэй холбоотойгоор С.Энхболд нарыг АТГ-аас шалгаж, улмаар ийнхүү прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.