Монгол Улсын визийн хугацааг хэтрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Хятадын иргэнийг эрэн хайж байна

Монгол Улсын визийн хугацааг хэтрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Хятадын иргэнийг эрэн хайж байна

Монгол Улсын визийн хугацааг хэтрүүлэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан БНХАУ-ын иргэнийг Гадаадын иргэн харьяатын газраас эрэн хайж эхэлжээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Qing Gele нь Монгол Улсын визийн хугацааг хэтрүүлэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор зөрчлийг шийдвэрлэж, Монгол Улсаас албадан гаргах тухай сонсох ажиллагаа хийх явцад тэрбээр оргон зайлж, төрийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан байна. Тиймээс Гадаадын иргэн харьяатын газраас БНХАУ-ын иргэн Qing Gele-г эрэн хайж эхэджээ. Тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх газрын 70133448 дугаарын утсаар хүлээн авах бөгөөд мэдээллийн нууцыг чанд хадгалах аж.