Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ

"Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдээд байна" гэх мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 02:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эмэгтэй хүний самсунг А56 загварын гар утсыг нь дээрэмдэж, зодсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, иргэн А-г тус хэрэгт холбогдуулах баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.




Өнөөдөр могой өдөр

6 цагийн өмнө