Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр /2026.03.05/ өглөө орон сууцны байрнаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна.
Тодруулбал, тухайн байрны 16 давхраас унаж, автомашины дээр унасны улмаас нас барсан гэх мэдээлэл байна. Уг хэрэгтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.