"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд тэднийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан.
Тэгвэл түүнийг цагдан хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүх хүргүүлсэн ч шүүхээс прокурорыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбар хийгээгүй” хэмээн дүгнэн яллагдагч П.Товуудоржийг цагдан хорихоос татгалзсан байна.