Баярын өдрүүдэд автобусанд бие зассан, бөөлжсөн, бүрээс урсан тохиолдлууд гарчээ

Баярын өдрүүдэд автобусанд бие зассан, бөөлжсөн, бүрээс урсан тохиолдлууд гарчээ

Нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн дунд зөрчил, гэмтлийн тохиолдол гарч байгаа тул иргэдийг соёлтой боловсон үйлчлүүлж, хэн нэгэнд саад болохгүй байхыг Нийтийн тээврийн бодлогын газраас санууллаа. 

Тодруулбал, Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын Х:12 чиглэлийн 25-142 гарааш дугаартай, 51-46 УЕН улсын дугаартай автобусны нэг суудлыг зориудаар хурц ирмэгтэй зүйлээр зүсэж гэмтээсэн байна. Мөн баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобусанд бие засах, бөөлжих зэрэг зохисгүй тохиолдол гарчээ. Нийтийн тээврийн автобуснууд дотоод хяналтын камертай бөгөөд холбогдох зөрчлийг шалгаж, суудлын бүрээс гэмтээсэн иргэнийг тогтоон, цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.