Өнгөрсөн долоо хоног 39 жолооч зам тээврийн осол гарган эд материалын хохирол үүсгэсэн ч санаатайгаар хэргийн газрыг орхин зугаатаасан тохиолдол бүртгэгдсэн байна.
Тээврийн цагдаагийн Шуурхай зохицуулалтын хэлтэс дээр нэг өдөрт 350-400 орчим дуудлага бүртгэгдэж байгаагийн 10-15 орчим тохиолдолд нь хэргийн газрыг санаатайгаар орхин зугтаах зөрчил гэж байна. Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог аж.