Жолооч нь ариун цэврийн өрөө орох хойгуур автобус нь алдагдсан хэрэг гарчээ

Жолооч нь ариун цэврийн өрөө орох хойгуур автобус нь алдагдсан хэрэг гарчээ

Жолоочийг нь ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд нь автобусыг нь унаад явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өнөөдөр өглөө буюу нэгдүгээр сарын 30-ны 06:45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн "Ч:27 Өвөрсогоот-Вокзал" чиглэлд үйлчлэх гэж байсан 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь ариун цэврийн өрөө орох хооронд асаалттай байсан автобусыг нь хулгайлж, унаад явсан хэрэг гарсан байна. 

Энэ талаарх мэдээллийн мөрөөр Авто тээврийн улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ, М.Одгэрэл, жолооч Ш.Соронзонболд нар шуурхай ажиллаж, алдагдсан автобусыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам дагуу үлдээсэн байсныг олж, илрүүлжээ. Уг автобус дотор нэр бүхий иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан гэдгийг албаныхан мэдээллээ. 




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө