Хэнтий аймагт алга болсон 13 настай хүүг олжээ

Хэнтий аймагт алга болсон 13 настай хүүг олжээ

Хэнтий аймагт 13 настай хүүг сураггүй алга болсон тул эрэн хайж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байсан.

Тэгвэл хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн цагдаагийн газарт энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 20 цаг 30 минутад “Манай хүү 07 цаг 50 минутын орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гараад одоог хүртэл ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, 13 настай, эрэгтэй “О”-г өнөөдөр /2026.01.29/ 21 цаг 20 минутын орчимд олж, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өглөө. Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аливаа эрсдэлээс болгоомжилно уу.