Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт зорчих эрх хязгаарлах ял, Д.Саяннямбууд торгох ял оноолоо

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт зорчих эрх хязгаарлах ял, Д.Саяннямбууд торгох ял оноолоо

Иргэн Д.Саянсамбуу, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2026.01.29/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч Д.Саяннямбууд холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин дээрх шүүгдэгч нарыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Д.Саяннямбууг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.