Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорьж, мөрдөн шалгахаар боллоо

Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорьж, мөрдөн шалгахаар боллоо

Прокуророос “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэх хорих саналыг шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ. Улмаар түүнийг хойшлуулшгүйгээр саатуулсан 48 цагийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл тус шүүхээс прокурорын Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорих саналыг хүлээн авч, түүнийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан байна.