Прокуророос Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэх хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

Прокуророос Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэх хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.

Тэгвэл Д.Тогтохсүрэнг хойшлуулшгүйгээр саатуулсан 48 цагийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг шүүх тун удахгүй хэлэлцэж, Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.