"Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 нэгжээр торгожээ

"Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 нэгжээр торгожээ

"Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатар хөдөө орон нугийн замд зорчих үеэрээ хурд хэтрүүлж буюу 150 км/цаг-ийн хурдтай зорчиж байсан тухай бичлэг цахим орчинд цацагдсан. 

Тэгвэл түүний уг асуудлыг шалгаад, Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дахь заалтыг зөрчиж, зөвшөөрөгдсөн хурдыг 50 хувиар хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон гэж үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 нэгжээр торгох арга хэмжээ авсан байна.