Өнгөрсөн хоногт 122 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн хоногт 122 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нийт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 659, гэмт хэргийн шинжтэй 108 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 119 хэргийг нөхөн илрүүлжээ. Цаашлаад өнгөрсөн хоногт 122 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.