Монгол Улсын нэр бүхий иргэд караоке ажиллуулахдаа үргэлжилсэн үйлдлээр охид эмэгтэйчүүдийг гадаад улсын иргэдтэй дуу дуулж, архи хундагалж өгөх зэрэг ажил хийлгэх замаар биеэ үнэлэхийг санал болгож, зохион байгуулсан гэх хэрэгт холбогджээ.
Тодруулбал, Д.Г, Х.Т гадаад улсын иргэн Ш.Т нар нь караоке ажиллуулахдаа үргэлжилсэн үйлдлээр охид эмэгтэйчүүдийг гадаад улсын иргэдтэй дуу дуулж, архи хундагалж өгөх зэрэг ажил хийлгэх замаар биеэ үнэлэхийг санал болгож, зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.