Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 үйлдлийг ТЦА-наас илрүүлжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт "Эрүүгийн хууль"-ийн 27.10-д зааснаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар" шийтгэдэг. Иймд, замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.