Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр боллоо

Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр боллоо

Түргэн тусламжийн машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардаг.

Иймд нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтэрдэг болгох талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллахдаа НЭМГ-ын дарга, холбогдох албаныханд чиглэл болгосон юм. Тэгвэл өнөөдөр НИТХ-ын холбогдох албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглолыг түргэний машинуудад суулгаж өгөхөөр болжээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн 3 ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байна.