Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ

Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны нэгдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 911 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 887 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 6 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагаас хариу хүлээн авав.