ВИДЕО: Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна

ВИДЕО: Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна

Хар тамхи, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус худалдаа явуулдаг этгээдүүд бараагаа улс хооронд хууль бусаар хил дамнан тээвэрлэх тээвэрлэхдээ иргэдийг хуурч, мэхлэн иргэдийн ачаанд нууц ачаагаа тээвэрлэх тохиолдол гарч байна.

Сүүлийн есөн жилийн байдлаар 2.422 холбогдогчтой 2.100 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулсан байна. Монгол улсын 47 иргэн хилээр гарах үедээ бусдын дайвар ачаа авсны улмаас энэ төрлийн гэмт хэргийн холбогдож, гадаад улсад хорих ял эдэлж байна. Үүний 63.6 хувь нь тээвэрлэсэн, 22.7 хувь нь улсын хилээр нэвтрүүлжээ. Дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгт 10-25 жилийн хорих ял оноодог. Гэмт этгээдүүд хууль бус ачаагаа хүүхдийн тоглоом, бичиг баримт зэргээр тайлбарладаг. Иймд гадаад улсад зорчиж буй иргэдэд бусдаас дайвар ачаа авахгүй байх, өөрийн эд зүйлсээ удаан хугацаанд хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа.

ВИДЕО: