Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх пүрэв гарагт болно

Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх пүрэв гарагт болно

Хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх пүрэв гарагт болно. 

Тодруулбал, тус хэргийг шүүх хурал энэ сарын 14-ний өдөр болохоор товлогдоод байсан ч шүүх хурлыг 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулсан юм. Энэ дагуу шүүх хурал ирэх пүрэв гарагт болох юм.

Хэргийг эргэн сануулбал, 2025 оны долоодугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар нь хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байдаг.

Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн байдаг.