16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн гэх Ц.Дагвадоржид холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-нд хаалттай болсон. Улмаар шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүх хурал маргааш буюу 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр болох юм.

Хэргийн эргэн сануулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Дагвадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэг гарсан. Прокуророос тухайн хэрэгт холбогдуулан Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн дагуу яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан юм. Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад, дахин шүүх рүү шилжүүлсэн байна. Ийн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад буй.