Хурдан удмын долоон адуугаа алдсан малчин сарын дараа толгой, арьсыг нь олжээ

Хурдан удмын долоон адуугаа алдсан малчин сарын дараа толгой, арьсыг нь олжээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын дөрөвдүгээр багийн малчин “Б” Асгат сумын Их уул гэх газраас долоон адуугаа 2025 оны арван хоёрдугаар сарын 13-ны өдөр алдаж, хайж эхэлжээ.

Тэрээр адуугаа хайж арван хоёрдугаар сарын 14-ний орой тус аймгийн Онгон сумын “Шүүт хөөвөр” гэдэг газрын орчмоос цуг явсан айлын нэг унага орхигдсон байдалтай байхад нь олсон ч бусад нь сураг гараагүй байна. Улмаар эрэл тасралтгүй үргэлжилж 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Алтат” гэх газраас алдагдсан долоон адууныхнаа толгой, арьсыг нь олжээ. Тус алдагдсан долоон адуу нь хурдан удмын адуу байсан бөгөөд Хонгор үрээ нь гэхэд сумынхаа 100 жилийн ойгоор аман хүзүү, зээрд даага нь бага наадамд гурван удаа айрагдсан амжилттай аж. Мөн “Хүрэн азарга” нь Дорнод аймгаас зорин очиж авсан угшил сайтай азарга байсан хэмээн тус долоон адууны эзэн хэлсэн байна.