Хан-Уул дүүргээс 2-3 настай эмэгтэй хүүхэд олдсон тул эцэг, эх, асран хамгаалагчийг нь хайж эхэлжээ

Хан-Уул дүүргээс 2-3 настай эмэгтэй хүүхэд олдсон тул эцэг, эх, асран хамгаалагчийг нь хайж эхэлжээ

Цагдаагийн байгууллага 2-3 настай эмэгтэй хүүхэд олдсон тул эцэг, эх, асран хамгаалагчийг нь хайж эхэлжээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс улаан хацартай, шар царайтай, ягаан өнгийн куртик, улаан өнгийн өмд, хар өнгийн гуталтай 2-3 насны эмэгтэй хүүхэд олдсон байна. Иймд энэ хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, хамтран ажиллахыг хүссэн байна.