Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 1 дүгээр сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн, эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 877 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт долоон объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар нэг мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв.