Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, хүн гэмтсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад жолоодох эрхгүй үедээ Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, ослын улмаас 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг