БАРИМТ: Дубай руу аялсан татварын дарга нарт ТЕГ-ын дарга мөнгөн урамшуулал олгосон бол, Х.Нямбаатар татварын байцаагч нарт 175.9 саяыг олгож байжээ

БАРИМТ: Дубай руу аялсан татварын дарга нарт ТЕГ-ын дарга мөнгөн урамшуулал олгосон бол, Х.Нямбаатар татварын байцаагч нарт 175.9 саяыг олгож байжээ

Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын газрын дарга нар Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүй, Дубай руу аяллаар явсан нь олон хардлага төрүүлж, энэ дагуу холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болоод байгаа. 

Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна" гэдгийг тодотгоод Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болгосон. 

Харин уг асуудлын талаар Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран "Дубай руу аяллаар явсан Татварын газрын дарга нар төсвийн зардлаар яваагүй. Өөрсдөөсөө бас гаргаагүй байх гэсэн мэдээлэлтэй байгаа" гэдгийг хэлсэн байдаг бол Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар "Аяллыг нийслэлээс зохион байгуулсан. Тийм болохоор санхүүг нийслэлээс асуух хэрэгтэй байх. Би шууд удирдлага нь учраас дүүргийн татварын газрын дарга нарт чиглэлийг нь өгсөн. Төрийн албан хаагч нар зөвшөөрөлгүй ийш тийш явж болдоггүй. Зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн байсан. Миний хувьд хариуцлагаа хүлээнэ гэсэн бодолтой байна. Дубай руу туршлага судлахаар явсан” гэдгийг тодотгосон байдаг. 

-ДУБАЙ РУУ АЯЛСАН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН МӨН АЙМГИЙН ТАТВАРЫН ДАРГА НАРТ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОЖЭЭ-

Дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор Дубайд туршлага судалсан гэх Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нар хэний мөнгөөр аялав гэдэг мэдээлэл одоогоор ил болоогүй, энэ талаарх мэдээлэл нууц хэвээр байна. 

Нээлттэй мэдээллээс хөвөрдөж үзвэл Татварын ерөнхий газрын даргын тушаалаар өнгөрсөн оны төгсгөлд Дубай руу аялсан нийслэл, дүүргийн татварын дарга нарт мөнгөн урамшуулал олгожээ.

Тодруулбал, Татварын Ерөнхий газрын даргын 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн А/187 тушаалаар "2025 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшний үнэлгээгээр "Маш сайн" үнэлгээтэйгээр үнэлэгдсэн  Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт нэг сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг олгосон байх бөгөөд уг мөнгөн урамшууллыг байгууллагын цалингийн сангийн зардлаас гаргасан байх аж.

-ТАТВАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛСЭН ХЭМЭЭН НИЙСЛЭЛЭЭС 175.9 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл өнгөрсөн 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Татварын газарт 175 сая 977 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт олгож, үндсэн ажил үүргээ гүйцэтгэсэн ажилтнуудад дэмжлэг олгож байсан нь аудитын байгууллагын шалгалтаар илэрч байжээ.  

Тодотговол,

  • Нийслэлийн 2023 оны төсвийн орлогын төлөвлөгөөг жигд хангаж, төсвийг 166.5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, Богд хан уул, Горхи тэрэлж байгалийн цогцолборт газрын үл хөдлөх хөрөнгийн тооллого, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах нэгдсэн удирдамжийн дагуу төсөвт газрын төлбөр 90 сая төгрөг оруулах төлөвлөгөөтэй байснаас 91 сая 362 мянга 342 төгрөг, Үл хөдлөх хөрөнгийн орлого төлөвлөгөөнд 100 сая төгрөг оруулах байснаас 106 сая 731 мянга 625 мянган төгрөг төсөвт төвлөрүүлэн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн хэмээн дээрх урамшууллыг олгож байжээ.  




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө