16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, дахин шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэгч нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэгт гарсан байдаг. 

Улмаар прокуророос тухайн хэрэгт Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн 10.1-2-2.1, 2.5, 2.6, 2.7, 13.5-2-2.2, 17.1-3-3.1, 17.3-3-3.1, 26.1-2, 17.8-1, 12.5-1 дэх хэсэгт зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан байдаг. Улмаар мөрдөн байгууллагаас хэргийг шалгаж дуусаад, дахин шүүх рүү шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх даваа гарагт буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр Баянгол, Хан-Уул, Соигинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна.