"БТСУХ-ны мэргэжилтэн цонхоороо үсэрч, гэмтсэн" гэх хэргийг цагдаагаас шалгаж эхэлжээ

"БТСУХ-ны мэргэжилтэн цонхоороо үсэрч, гэмтсэн" гэх хэргийг цагдаагаас шалгаж эхэлжээ

Биеийн тамир спортын улсын хорооныхон ажлын байран дээрээ архидан согтуурч, нэг нь гурван давхрын цонхноосоо үсэрсэн хэрэг өчигдөр /2026.01.08/ гарсан байдаг. 

Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, "Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Биеийн тамир спортын улсын хорооны байранд ажилтнууд нь архидан согтуурсан байна" гэх дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "38 настай Э нь цонхоор буух гэж байгаад баруун гарын шуу хэсгээ гэмтээсэн" гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс уг хэргийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.