Автомашины ослын улмаас бага насны хүүхэд амиа алдсан хэргийг нууж, түүнийг оршуулсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Гурван булаг сумын 1 дүгээр багт оршин суух 38 настай эрэгтэй Н нь 69-** БНА улсын дугаартай “Toyota Prado” маркийн автомашин жолоодож яваад энэ оны гуравдугаар сарын 31 ны өдөр онхолдож, энэ үеэр тус автомашинд зорчиж явсан 3 настай эрэгтэй Д гэх хүүхэд нас баржээ. Гэтэл тус ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр талийгаач хүүг оршуулсан хэрэг гарсан байна.
Иймд тус хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн албан хаагчид илрүүлж, шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.