Монгол, Хятадын авто замын бүх боомтууд нэгдүгээр сарын 1-ний өдөр амарна

Монгол, Хятадын авто замын бүх боомтууд нэгдүгээр сарын 1-ний өдөр амарна

Хилийн боомтуудын 2026 оны нэгдүгээр сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Монгол, Оросын авто замын Арцсуурь боомт Шинэ жилийн баярын амралт буюу 2026.01.01-01.03-ны өдрүүдэд, Боршоо, Тэс, Цагааннуур боомтууд 2026.01.01-01.04-ны өдрүүдэд, Ханх, Ульхан боомтууд 2026.01.01-11-ний өдрүүдэд амарна.

Монгол, Хятадын авто замын бүх боомтууд шинэ жилийн баярын амралт буюу 2026.01.01-ний өдөр амарна.