2025 оны эцэст урьдчилсан дүнгээр 58,1 сая мал тоологдсон гэж ҮСХ-оос зарлалаа

2025 оны эцэст урьдчилсан дүнгээр 58,1 сая мал тоологдсон гэж ҮСХ-оос зарлалаа

Манай улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд жилийн эцсийн мал тооллогыг орон даяар зохион байгуулдаг. Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ дагуу 2025 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос зарлалаа.

Улсын хэмжээнд 2025 оны эцэст 58,1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн байна.

Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

Адуу 5.1 сая болж 9.5 хувиар өссөн,

Үхэр 5.4 сая болж 7.2 хувиар өссөн,

Тэмээ 501.3 мянга болж 4.3 хувиар өссөн,

Хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурсан,

Ямаа 23.2 сая болж 1.1 хувиар өссөн байна.

2025 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:

Хонь 41.1 хувь,

Ямаа 39.9 хувь,

Үхэр 9.4 хувь,

Адуу 8.8 хувь,

Тэмээ 0.9 хувийг тус, тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

1.Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал,

2. Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал,

3. Архангай аймаг 4.4 сая толгой мал,

4. Баянхонгор аймаг 4.2 сая толгой мал,

5.Төв аймаг 4.1 сая толгой мал тоолуулсан байна.