Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнг нээнэ

Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнг нээнэ

Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Түүхэнд томоор бичигдэж, тэмдэглэлт өдөр хэмээн зарласан баярт үйл явдал тэртээ 114 жилийн өмнө тохиожээ. Энэ түүхэн өдөр Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнг нээнэ. Богд хааны Монголын төрийн тусгаар тогтнолыг анх зориглон тогтоож чадсан, 1911-1924 оны хооронд бие даасан улсын дотоод зохион байгуулалтыг хийсэн, Монгол улсыг хил хязгаарыг тогтоосон, Монгол улсын хууль цаазыг тогтоосон, Монголчуудын эрх чөлөөнд хүрсэн түүхэн өдөрт зориулсан “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнгийн хүндэтгэлийн арга хэмжээнд олон түмнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.