МУГТ Б.Энх-Оргил: Үргэлж дэмжиж байдаг монголынхоо ард түмэнд маш их баярлалаа

МУГТ Б.Энх-Оргил: Үргэлж дэмжиж байдаг монголынхоо ард түмэнд маш их баярлалаа

Холимог тулааны "One Championship" холбооны Дэлхийн аварга Б.Энх-Оргилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээсэн билээ. 

Тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцах үеэрээ "Үргэлж дэмжиж байдаг монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. 2025 он үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа. Нэгдүгээр сарын 06-ны өдөр энэ оныхоо анхны тулаанаа хийж байсан бол арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Дэлхийн аварга болж, төр засагтаа үнэлүүлж, гавьяат тамирчин болсондоо маш их баярлаж байна. Монгол түмний минь сүлд хийморь үргэлж дээшээ дэвшин дээшилж байхын ерөөл өргөе. Мөн "Степплинк" компаниас Ц.Түвшин захирал маань спортын заал өмчилж өгөхөөр ярьсан. Энэ нь надад өгч байгаа том бэлэг боловч монголчуудынхаа эрүүл мэнд, спортын салбарт оруулж байгаа их хөрөнгө гэж харж байна" гэлээ.