Тайландын Бангкок хотноо болсон Азийн холимог тулааны хамгийн том холбоо "ONE Championship"-ийн ээлжит тулаанд манай улсын холимог тулаанч Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй тулалдсан.
Улмаар тамирчид таван минутаар таван үе тулалдах байсан ч манай тамирчин Б.Энх-Оргил дөрөвдүгээр үед ялалт байгуулж аваргын алтан бүсний эзэн болсон билээ.
Тэрбээр мөн physical Asia тэмцээнд эх орноо төлөөлөн багаараа амжилттай оролцсон юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Энх-Оргилд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.