Монгол Улсын Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29, мөн 2026 оны нэгдүгээр сарын нэгэнд зарим хилийн боомт амарна.
Тухайлбал, БНХАУ-тай авто замаар хиллэдэг Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга боомт дээрх хоёр өдөр ажиллахгүй.
Харин ОХУ-тай авто замаар хиллэдэг Арцсуурь, Боршоо, Тэс, Цагааннуур, Ханх, Ульхан боомт өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал амрах бол агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллана гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
