2025 оны Шатарын Рапид, Блицийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Азийн Мөнгөн Медальт Б.Мөнгөнзул хоёр дахь өдрийн найм дахь өрөгт дэлхийн дөрвөн удаагийн аварга /2018, 2020, 2023, 2025/ тус тэмцээний Чансааны Нэгт Эрэмбтэй БНХАУ-Ын Тамирчин Ju Wenjun-Г хар талаас тоглож байна.
Ингэснээр найман өрөгийн дараах байдлаар таван хожил хоёр тэнцээ нэг хожигдолтой, зургаан оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэрчлэн тэргүүлэгч хоёр тамирчнаас 0.5 онооны зөрүүтэй 9-р байрт бичигдэж байгаа юм. Өнөөдөр тэмцээний шийдвэрлэх сүүлийн 3 тоглолт явагдах аж.